Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн дагуу төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ээ жил бүр Авлигатай тэмцэх газарт мэдээлэх үүрэг хүлээдэг.
Өмнөх жилүүдэд АТГ-аас ХОМ-ийг эхний улиралд багтаан мэдээлдэг ч энэ жил огт мэдээлээгүй байгаа юм. Энэ талаар АТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “ХОМ мэдүүлэх хуулийн хугацаа дуусаагүй. Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14-ийн 1-т ХОМ-ийг тухайн оны хоёрдугаар улиралд багтаан олон нийтэд мэдээлнэ гэж заасан байдаг. Энэ дагуу ирэх зургадугаар сарын 30-ны дотор мэдүүлгийг багтааж тавина.
Энэ жилийн хувьд цахим системд өөрчлөлт шинжлэлт орсонтой холбоотойгоор хийгдэж байгаа ажил байгаа” гэсэн юм.
Тэгэхээр энэ жилийн ХОМ-ийг энэ долоо хоногт багтаан олон нийтэд мэдээлэх аж.