Хятадын Төмөр замын ерөнхий компаниас удирдан зохион бүтээсэн, бие даасан оюуны өмчийн эрхтэй, дэлхийд тэргүүлэх түвшинд хүрсэн “Сэргэн мандалт” хэмээх Хятадын хурдны галт тэрэг энэ сарын 26-нд Бээжингийн Өмнөд буудал өртөө болон Шанхайн Хунчяо өртөөнөөс хоёр зэрэг хөдөллөө.
Энэхүү өдрийн 11 цаг 05 минутад, G123 дугаарт хурдны галт тэрэг Бээжингийн Өмнө өртөөнөөс алгуур хөдөллөө. Энэ бол Хятадын “Сэргэн мандалт” хэмээх хурдны галт тэрэгний анхны аялал юм. Бээжингийн галт тэрэгний Өмнөд өртөөний хэвлэлийн төлөөлөгч Лян Жао-Юй танилцуулахдаа, “Нийт 5 цаг 45 минут аялж, 10 буудлаар дайран өнгөрнө. Одоогоор энэ хурдны галт тэргэнд иргэд ам сайтай байна. Хурдны галт тэрэг нийт 576 суудалтай ба тасалбараа борлуулж дууссан байна” гэжээ.
Бээжингийн Өмнөд өртөөнд “Сэргэн мандалт” хэмээх хоёр хос стандарт хөдөлгүүрт хурдны галт тэргийг ашиглаж байна. Тухайлбал, G123/G156, G155/G124 хэмээх галт тэрэг 7-р сарын 1-нээс зорчигч тээвэрлэж эхлэх юм.
Зорчигчдын сайн мэддэг “Эвсэг зохицонгуй” хэмээх галт тэрэгтэй адилгүй, 26-наас ашиглаж эхэлсэн “Сэргэн мандалт” хэмээх хурдны галт тэрэг мөнгөлөг саарал өнгөтэй, бүслүүр хэсгээрээ алтан шар эмжээртэй, вагоны хэлбэр нь илүү тэгш гөлгөр юм. Хятадын Төмөр замын шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн Зүтгүүрийн машин судлах газрын судлаач Жанбө хэлэхдээ:
“Бид хурдны галт тэрэгний зүтгүүр, вагоныг улам тэгш болгон, дизайнд шинэчлэл хийсэн. Түүний эрчим хүч зарцуулах хэмжээ өнөөгийн үйлдвэрлэлээс гарсан бүтээгдэхүүнээс 17 орчим хувиар багассан. Сааруулах хүч 6-12 хувиар багассан” гэжээ.
Өөгүй тэгш гадаргуу бүхий дизайн нь “Сэргэн мандалт”-ыг улам үзэмжтэй болгосон бөгөөд вагоны доторх “багтаамж” илүү уужим болжээ. Вагоны өндөр урьд нь 3700 см байсан бол 4050 см хүртэл нэмэгдэж, суудал хоорондын зай өргөн, чөлөөтэй болсон байна. Мөн адил хурдаар хурдлах тохиолдолд “Сэргэн мандалт”-ын доторх чимээ шуугиан багассан юм.Зорчигчдыг баярлуулсан зүйл бол вагонд Wifi сүлжээтэй болсон явдал юм. Сурвалжлагч 26-нд вагонд Wifi-д орж үзэхэд маш түргэн, саадгүй холбогдож байлаа. “Сэргэн мандалт” галт тэрэгний эдгээр өөрчлөлт зорчигчдын анхаарлыг татаж байлаа.
Галт тэрэгний гадаад дизайн сайхан санагдлаа. Дотор тал нь хүрэн бор өнгийг хослуулсан нь бас их таалагдаж байна. Бусад талаараа ч гэсэн урьдынхыг бодвол улам сайжирсан байна. Сайхан сэтгэгдэл төрлөө. Тав тухтай байна. Сандал нь уужуу, “Хешие” галт тэрэгнээс уужим санагдаж байна гэжээ.
Тав тухтайгаас гадна “Сэргэн мандалт” галт тэргийг үндэсний стандарт, мэргэжлийн стандартын дагуу бүтээж, Хятадын төмөр замын ерөнхий компанийн стандарт зэрэг техникийн стандартыг сайтар хангасан юм. Тоо баримтаас үзвэл, 254 чухал стандартын 84 хувь нь дотоодын стандарт юм.
Эх сурвалжаас үзвэл, “Сэргэн мандалт” галт тэрэг цагт 300 км хурдтай. Хойшид хурдаа нэмэх эсэхийг Хятадын Төмөр замын ерөнхий компани шийдэх юм. Дараачийн шатанд тээврийн шаардлага ёсоор “Сэргэн мандалт” галт тэргийг өөр өөр хурд бүхий замд ашиглаж, зорчигчдод улам олон сонголт хийх боломж олгоно гэж Хятадын Төмөр замын ерөнхий компани илэрхийлжээ.
Хятадын ОУ-ын радио