Соёл, урлагийнхан “Хүй долоон худаг”-т баяраа тэмдэглэж байна

OLYMPUS DIGITAL CAMERA Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногт тохиодог “Соёл, урлагийн ажилтны баяр” өнөөдөр болж байна. Урлагийн салбарынханы хамгийн том баяр болох тус баярыг энэ жил Үндэсний Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгын хамт олон ерөнхийлөн зохион байгуулж байгаа аж.

Баярын хүрээнд өнөө өглөө 09:00 цагаас УДЭТ-ын үүднээс, ССАЖЯ-ны харъяа бүх мэргэжлийн урлагийн байгууллагуудын ажилтан, уран бүтээлчдийн төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүн Хүй долоон худагийг зорьжээ. Учир нь соёл, урлагийн ажилтны баярын нэгдсэн арга хэмжээ Хүй долоон хутагт өдрийн 11:00 цагаас нээлтээ хийж үдшийн 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Тодруулбал, баярын арга хэмжээнд хүчит 64 бөх барилдаан, Их насны морьд уралдаан, сур харваа болон урлагийн байгууллагуудын ажилчдын дунд спортын тэмцээн уралдаан зохион байгуулагдах юм. Мөн оройн 18-н цагаас баярын хаалтын ажиллагаа болох бүх оддын нэгдсэн тоглолт болох ажээ.

Т.Наран ugluu.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …