Монголын Засгийн газрын урилгаар Их Британийн ерөнхий сайд асан Тони Блэйр манай улсад айлчилж байна. Тэрээр манайд томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болоод буй юм. Монгол Улсын Засгийн газар Тони Блэйрийн үүсгэн байгуулсан “Тони Блэйр сан”-тай таван төсөл дээр хамтран ажиллахаар нэг жилийн гэрээ байгуулсны дагуу төсөл хэрхэн хэрэгжиж байгаатай биечлэн танилцахаар ирээд байна.
Боловсрол, эрүүл мэнд, ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хууль зүйн зөвлөгөө авах, моргейжийн зээлийг дэмжих зэрэг чиглэлд хамтран ажиллаж эхлээд байгаа билээ.
“Тони Блэйр сан” манай Засгийн хамтран ажиллаж байсан эртний танилууд юм. Дэлхийд нэр хүндтэй эдийн засагч тэрээр Монголд энэ чиглэлээр зөвлөгөө өгөхөө ирээд байна.
Т.Түвшин
Ugluu.mn