Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал нь спортын төрлүүдийг тэр бүр төр засгаас дэмжих боломжийг хязгаарлагдмал болгож байдаг. Үүнтэй холбоотойгоор тамирчид бэлтгэлийн зардалаа өөрөө хариуцах шаардлагатай болдог нь нууц биш.
Сэтгүүлч миний бие БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордосын “Бүрээ манхан” жуулчины баазад аялах үеэрээ Монгол хүүхдүүтэй таарлаа. Энд байсан хүүхдүүд бол Монголын аэробик гимнастикийн өсвөрийн тамирчид бөгөөд дасгалжуулагч багшийнхаа удирдлага дор ӨМӨЗО-д бэлтгэл сургуулилтаа хийхийн зэрэгцээгээр Ордос аймгийн “Бүрээ манхан” жуулчны баазад үзүүлбэр үзүүлдэг юм байна. Энэ талаар Монголын аэробик гимнастикийн өсвөрийн тамирчдын багийн дасгалжуулагч С.Тунгалаг багшаас тодруулга авлаа.
– Сайн байна уу, та өөрийгөө товч танилцуулахгүй юу?
– Сайн явцгааж байна уу, Миний хувьд 97-р сургуульд багшилж байгаад тэтгэвэртээ гарсан, аэробик гимнастикийн төлөө сүүлийн 20-иод жил зүтгэж байгаа Сэнгээгийн Тунгалаг гэдэг ахмад багш хүн. Монгол улсын аэробик гимнастикийн өсвөрийн 22 тамирчин энд бэлтгэл сургуулилтаа хийхийн зэрэгцээгээр жуулчидад үзүүлбэр үзүүлж сардаа тамирчид тус бүр 3000 гаруй юаны урамшуулал авч байна. 12 охид, 10 хөвгүүд энд бэлтгэл хийж байгаа. Манай улын хувьд аэробик гимнастикийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх зориулалтын заал байхгүй учраас бид суургуулиудын заалыг гуйх байдлаар царай алдаж явж ирсэн. Манай аэробик гимнастикийн тамирчдын ур чадвар сүүлийн 10 жилд дэлхийн түвшинд нэлээд ахисан. Бид сүүлийн гурван жил “Бүрээ манхан” жуулчины баазыг түшиглэн зориулалтын заал тэнхимд гимнастикийн базааж, олон амжилтуудыг гаргаж эхлээд байна. Энд бид бэлтгэлийн заалаас гадна, амьдрах байр, хоолны асуудлаа шийдүүлж байгаагийн зэрэгцээ дээр нь манай тамирчид цалин урамшуулал авч байна.
– Тамирчдын хувьд ихэнхи бүрэн дунд сургуулийн сурагчид бололтой, тамирчдын хичээл сургуулийн асуудлыг яаж шийддэг вэ, хэзээ энд ирсэн вэ?
– Тиймээ, өсвөрийн тамирчид учраас 15-18 насны ахлах ангийн сурагчид. Хичээл сургуулийн хувьд 4 сарын сүүлчээс шалгалт шүүлэгээ нөхөж өгөөд энд ирсэн. Эндэхийн жуулчны улирал нь 6 сарын 20-иос 8 сарын 20 хүртэл идэвхжилт ихтэй байдаг. Бид энэ үеэр жуулчидад үзүүлбэр үзүүлэх хөтөлбөртэй. 10 сарын эхээр Хятадын үндэсний том баяр болдог. Тэр баярыг өнгөрөөд бид нутаг руугаа буцдаг даа. Удахгүй болох Азийн аварга шалгаруулах аэробик гимнастикийн тэмцээнд оролцох 10 гаруй тамирчид эдэн дунд бий. Тэднийг энд “Бүрээ манхан” жуулчины баазын удирдлагууд найрсагаар хүлээн авч тэмцээний бэлтгэл сургуулилт хийх бүх боломжоор ханган өгч байгаа. Энэ бол манай аэробик гимнастикийн баг тамирчидын хувьд амжилт гаргах маш том боломж. “Бүрээ манхан”-ы удирдлагууд манай хүүхдүүдэд маш их анхаарал тавьж ханддаг. Халуунд нарших бий гээд энд сүүдрэвч барьж өгөн, дотор халууныг буулгадаг буурцагны шүүс, хүйтэн ундааг байнга уухаар тавьж өгсөн. Биднийг байнга дэмжиж байдаг Ван захирал гэж энгийн сайхан хүн бий. Энэ дашрамд Ван захиралд хүүхдүүдийнхээ нэрийн өмнөсө талархал илэрхийлье. Хятадуууд аливаа асуудалд үнэхээр нухацтай, бас менежмент сайттай ханддаг юм байна гэдгийг энд ирээд сайн мэдэж авлаа. Жишээ нь, миний хувьд тэмцээнд оролцохоор улс орноор явж үзсэн харсанаа эдэнд ярихад л тэд найруулагчаа явуулан судлуулаад удахгүй энд шинээр байгуулчихаж байна шүү дээ.
– Та бүхэн хаана байрладаг вэ?
– Бид эндээ хувцас солих өрөөтэй байдаг бол, амрах, хоолох байр урд ажилчдын байрны тэнд байдаг. Гэхдээ хятад ажилчдаас тусдаа гадаадын иргэдийн байр гэж бий тэнд байрладаг. Эд нар саяхан Африкийн Кени улсаас өсвөрийн гимнастикийн 2 тамирчин авч ирсэн байна лээ. Жуулчидад аль болох сонирхолтой үзүүлбэр үзүүлэхийн тулд тэр шүү дээ. Мөн удахгүй 7 сарын дундаас Эрхүүгээс тамирчид энд ирж үзүүлбэр үзүүлэх юм байна лээ.
– Хүүхдүүдийн хувьд энд хир дасан зохицож байна вэ?
– Манай монгол хүүхдүүд аливаад махруу хичээнгүй хандаж, өөрт ноогдсон үзүүлбэрэээ сайн эзэмшиж чаддаг нь бусдын талархалыг хүлээдэг. Түүнээс гадна хүүхдүүд маань энд 6 сар бэлтгэл хийн ажилласнаар бие дааж амьдарч сурах, хоол унд хувцас хунараа өөрөө тохируулах, бие биеэ хүндэтгэх, эвтэй байх, багаар ажиллах, тухайн улсын хуулийг ойлгож, хуульд хүндэтгэлтэй хандах сурч байгаа нь давуу талтай.
***
Сэтгүүлч миний бие аэробик гимнастикийн өсвөрийн тамирчдаас ээж аавыгаа, санаж байна уу, биднээр дамжуулан монгол руу захиж хэлэх зүйл байна уу гэж асуухад энэ жил анх ирсэн “багачууд” аав ээж, монголоо санаж байгаа байх хэмээн багачуудаа “дамшиглаад”, байнга интернэтээр харилцаж “видео колл” хийн ярилцдаг учраас бараг санадаггүй гэсэн юм.
Ц.Мөнх