Чөлөөт бөхийг олимпийн хөтөлбөрөөс хасахгүй байх шийдвэр гарлаа

fila-wrestling_com Аргентиний нийслэл Буэнос-Айрэс хотноо хоёр дахь өдрөө хуралдаж буй Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ 125 дахь удаагийн чуулганаас ирэх 2020 оны зуны олимпоос хасна хэмээн шуугиан дэгдээгээд байсан “чөлөөт бөх”-ийн спортыг хасахгүй байх шийдвэр гаргажээ.

Тодруулбал, чуулганы үеэр 2020 болон 2024 оны зуны олимпийн хөтөлбөрт “чөлөөт бөх, бейсбол болон скуаш” гэсэн гурван төрлийн спортоос алийг нь оролцуулах тухай нууц саналыг ОУОХ-ны эрх бүхий гишүүдийн дунд явуулсан байна. Гэтэл санал хураалтын дүнд хасагдах хамгийн өндөр магадлалтайд тооцогдож чөлөөт бөхийн төлөө 49 хүн, бейсболд 24, скуаш 22 санал өгчээ. Тиймээс хамгийн бага санал өвсөн скуашийг хасах шийдвэр гаргасан байна.

Т.Наран

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …