Гадныханы барьж өгсөн 1-р төрөхийн өргөтгөлийг эс тооцвол 1990 оноос хойш төр засгийн зүгээс шинээр эмнэлэг барьсангүй. Нийслэл хотод хүн амийн төвлөрөл их байгаатай зэрэгцэн эмнэлгийн үйлчилгээг иргэнд хүртээмжтэй хүргэхийн тулд шинээр зайлшгүй эмнэлгийн барилга байгууламж барих шаардлагатай байгаа юм. Гэвч төр засгийн зүгээс эмнэлгийн барихаас шорон барихыг илүүд үзэж байгаа бололтой. Баянзүрх дүүргийн 11-р хороо, Ногоон зоорьт байх Эмэгтэйчүүдийн хорих ангийн хашаанд олон давхар шоронгийн барилга баригдаж байгаа юм. Энэ талаар бид удахгүй холбогдох албан тушаалтнуудаас нь тодруулга авч уншигчиддаа хүргэх болно.
А.Тамир