Үндэсний статистикийн хорооний мэдээллэж буйгаар 2013 оны 9-р сарын 04-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.5 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 1.8 хувиар өссөн байна.
Махны дундаж үнэ: 2013 оны 9-р сарын 04-ний байдлаар өмнөх сарынхаас хонины ястай махны үнэ 4.5 хувь, үхрийн ястай махны үнэ 3.2 хувь, үхрийн цул махны үнэ 0.5 хувь, ямааны махны үнэ 5.0 хувь, адууны махны үнэ 7.0 хувиар өссөн байна. Махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 5.2 хувь, үхрийн ястай махны үнэ 2.8 хувь, адууны махны үнэ 11.2 хувь, ямааны махны үнэ 6.0 хувиар өссөн бол үхрийн цул махны үнэ өөрчлөлтгүй байна. 2013 оны 9-р сарын 04-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7814 төгрөг, хонины цул мах 7533 төгрөг, үхрийн /ястай/ мах 8663 төгрөг, үхрийн цул мах 10071 төгрөг, ямааны мах 6200 төгрөг, адууны мах 6560 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: 2013 оны 9-р сарын 04-ний байдлаар савласан дээд гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.1 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байв. Задгай 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2013 оны 9-р сарын 04-ний байдлаар элсэн чихрийн үнийг өмнөх сарын дундаж үнэтэй болон, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 5.1 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.8 хувиар өссөн байна.
Санал болгох мэдээ
Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …