Энэ сарын 8нд Хятадын Гаалийн ерөнхий газрын нийтэлсэн тоо баримтад харуулснаар, 8-р сард Хятадын гадаад худалдааны экспорт өнгөрсний мөн үеийнхээс 7.2%-иар өсөж, өнгөрсөн сарынхтай харьцуулахад өсөлтийн хурд дахин 2.1% нэмэгджээ.
Гаалийн ерөнхий газрын бүртгэлээр 8-р сард Хятадын гадаад худалдааны импорт экспортын ерөнхий хэмжээ 3 триллион 527 тэрбум ам долларт хүрч, валютын ханшийн хүчин зүйлийн нөлөөн дор өнгөрсбн оны мөн үеэс 7.1% өсчээ.
Үүнд экспорт 190 тэрбум 600 сая 1 зуун мянган ам доллар болж, 7.2% нэмэгджээ. Импорт 162 тэрбум 9 зуун мянган ам доллар, 7% нэмэгджээ.
Харин худалдааны ашиг 28 тэрбум 520 сая ам долларт хүрч, 8.4% өргөжсөн байна. Ийнхүү Хятадын жижиг дунд бизнес улам хүчээ аван эрчимжиж экспортын өсөлт нэмэгдсээр байна.