Залуу дуучин П.Равжир кино концертоо өргөн барина

Залуу дуучин  П.Равжир уран бүтээлийн олз омог ихтэй явна. Тэрбээр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул. Монгол дээл хувцасаараа гангарч, улс үндэстнээ гэх итгэл сэтгэл өвөрлөж явдаг нэгэн. “Хамаг Монгол” төсөлд идэвхтэй ажиллаж, хамаг ажлыг нь нуглалцаж явсан залуу уран бүтээлч маань саяхан “Санаад л байна” хэмээх  сайхан дуугаа дүрсжүүлсэн нь сонсогчдын таашаалыг ихэд хүлээж буй.

Залуу дуучин маань  “Намир” студитэй хамтран ажилладаг бөгөөд ирэх сарын сүүлч, есдүгээр сарын эхээр шинэ цомгоо гаргахаар зорьж байна. Түүнчлэн кино концертынхоо зураг авалтыг дуусгаж,  монтажид оруулаад байгаа гэнэ. Удахгүй үзэгч сонсогчдынхоо нүдийг баясгаж, чихийг мялаах бололтой.

Та бүхэн Ц.Ноостойн үг, МУСТА,  хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэнгийн ая “Санаад л байна” шинэ уран бүтээлийг нь сонирхоно уу

https://www.facebook.com/159212847609908/videos/646494445548410/

 

Санал болгох мэдээ

Дуучин Б.Нацагдорж “Зөн” шинэ уран бүтээлээ сонсогчдын хүртээл болголоо

Дуучин, ая зохиогч Наки буюу Б.Нацагдорж энэ сарын 13-ны өдөр “Зөн” нэртэй шинэ уран бүтээлээ …