S&E Global MGL болон “Солонгосын Дулааны Сүлжээ Инженеринг” компани, Ким Чанг Гил ахлагчтай БНСУ-ын төслийн баг өнөөдөр Налайхын Дулааны станцын үйл ажиллагаатай танилцаж, Налайх дүүрэгт дулааны цахилгаан станц барих тухай санамж бичиг байгуулсантай холбогдуулан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтанд Налайх дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Налайх Дулааны станцийн дарга Ц.Минжинхүү, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар, БНСУ-ын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах төслийн менежер Ким Чанг Гил ахлагчтай багийнхан болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож, Дулааны цахилгаан станц байгуулах ТЭЗҮ боловсруулахад шаардлагатай судалгаа, мэдээ мэдээллийг харилцан солилцсон юм.
Налайх ИТХ