Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр

2 18 жилийн өмнөөс эхлэн Монгол улсад маань жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж иржээ.

Тиймээс өнөөдөр тохиож буй эл өдөр Сонгинохайрхан ууланд байгаа хэлмэгдэгсдийн булш, Төрийн ордны баруун талд орших хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд  болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссынхон хүндэтгэл үзүүлэх юм байна.

Мөн 11:00-13:00 цагийн хооронд авто машинууд гэрлээ асаан, улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүлэх тухай Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дэргэдэх Улстөрийн талаар хилс хэрэгт хэлмэгдэгсдийн Судалгааны төвөөс мэдээллээ.

Дашрамд дуулгахад, улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажиллагаа 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлж, өдийг хүртлэх хугацаанд нийт 30 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээн цагаатгаж, цагаатгагдсан 17376 иргэнд төрөөс 16.3 тэрбум төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна. Мөн 2010 оны эхний хагас жилийн байдлаар 41 хүнд 39 сая төгрөгийн нөхөх олговрыг олгосон ажээ.

Т.Наран

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …