Х.Баттулга:Монголбанк өнөөдөр алтны нөөцөө мэдэхгүй байна

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр буюу   наймдугаар сарын 10-ны Пүрэв гарагт МҮОНТР-д анхны  шууд ярилцлагад  орлоо. 

Ерөнхийлөгч Х.Баттулга  долдугаар сарын 10 –нд  тангараг өргөж Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрээр ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж  эхлээд 1 сарын дараа ийнхүү  хэвлэл мэдээллийн хэрэгсэлд анхны ярилцлагаа өгөв. 

 Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулгын ярилцлагынхаа үеэр хэлсэн зарим онцлох ишлэлийг хүргэж байна. 

-60 тэрбумын асуудлыг АТГ-т хоёр ч удаа дуудаж хэллээ. 3,000 гаруй хүний албан тушаалын асуудал яригдсан

-Намуудын санхүүжилтийн асуудлыг хуульчилж нарийн болгоно

-Бид Норвегийн хувилбарыг авчрах ёстой. Байгалийн баялгийг ард түмэн мэддэг байх нь зөв. Уул уурхайн бизнестэй хүмүүс Засгийн газарт ажилладаг эмгэнэлтэй явдал байна.

-Тэтгэврийн зээл гэдэг баталгаатай буюу хуульчлагдсан мөнгө. Эрсдэлгүй мөнгийг зээлэхэд яагаад банк 24 хувийн хүү аваад байдаг юм бэ. Цалингийн зээл яг адил. Үүний хүүг буулгах ёстой.

-Монголбанк өнөөдөр алтны нөөцөө мэдэхгүй байна.

-Дээрээ зарчим ярихгүй бол доороо зарчим ярих хэрэггүй. Аав ээж хоёр хэрэлдэж байвал хүүхдүүд нь ч хэрэлдэнэ

-Ерөнхийлөгчийн гадаад айлчлал хоёр хөршөөсөө эхэлнэ. Хамгийн эхлээд ОХУ-ын Владивостокт 9-р сард  уулзалтад орно.

-Хоёр хөрштэйгээ нэн тэргүүнд гаалийн татварын асуудлыг ярина гэж бодож байгаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгын  МҮОНТР-д  өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …