Юань долларын ханш удахгүй унана

3f95913e00504a1abigТогтвортой байсан валютийн ханш чухамдаа 7-р сарын 16 наас эхлэн

Үнийн хэлбэлзэлтэй болж эхэлсэн. Өнгөрсөн 7-р сард  Монгол банкин дээр  долларын авах нь 1470 төгрөг, зарах нь 1480, “Найман шарга дээр авах нь 1468  зарах нь 1520 төгрөг байсан. Үүнийг өмнөх 2012 оны 7-р сарын байдалтай харьцуулахад яг жилийн өмнө долларын авах нь 1343 төгрөг зарах нь 1348 төгрөг байсан байгаа юм.

Гэтэл өнөөдөр 7 сарын 16 наас 9-р сарын 10 хүртлэх хоёр сар хүрэхгүй хугацаанд ам долларын ханш 1720 төг болтлоо өсөж төгрөгийн ханшийг унагаж Монгол  мөнгийг үнэгүйдүүлж байна.

Валютийн энэ замбараагүй өсөлт нь Шинэчлэлийн засгийн газрын эдийн засгийн өсөлтөд  хяналт сул тавьснаас болсон хэрэг.

Учир нь долларын ханшийг  ашиг хайсан хүмүүс хуурамч мэдээлэл цацаж өдрөөс өдөрт хараа хяналтгүйгээр 5-20 төгрөгөөр хөөргдүүлсээр өнөөдрийн энэ байдалд хүргэлээ. Энэ бол Төрөөс хяналт тавиагүйн 100% ын буруу.

 Өнөөдөр вальютын ханш 5-20 төгрөгөөр өрчлөгдсөн байлаа гэхэд Монгол банк болоод эдийн засагчид  хэн хаана яагаад өсгөв гэдгийг тодруулж ханш өссөн шалтгаан үнэн худлыг шалгаж байх ёстой. Гэтэл өдрөөс өдөрт нүдэн дээр нь хяналтгүй өсөж байхад зүгээр харж суучихаад гэнэт л “ханш огцом өссөн байна. шалгаан юунаас болов” ББСБ үнийн өсөлтөнд нөлөө үзүүлж байна уу гэж Улсын эх хурлын дарга З.Энхболд өчигдөр санхүүгийг зохицуулах хороотой хуралдсан байгаа юм. Уг нь өглөө болгон сэрэхэд зурагт, радио, сонин, сайт гээд хэвлэл мэдээлэлийн бүх сувгаар доллар юанийн ханшийн мэдээг  бүгд л тоть шиг давтан мэдэгддэг. Энэ олон хэрэгслээр ханш өчигдрийнхөөс өөрчлөгдсөн байна гээд  яриад байхад, дээд суудалтай хэдэн дарга нарын л чихэнд хүрээгүй өнгөрсөн  байгаа юм. Төрийн түшээд маань сонсоогүй болохоор л валютийн ханш өссөнийг мэдээгүй хэрэг бол байна уу.

Уг нь тэдний нүд чихийг таглаагүй л байлтай.

Өнгөрсөн хагас сайн өдөр гэхэд л ханш 10 удаа өөрчлөгдсөн байгаа юм.

Энэ одоо юу гэсэн үг вэ? Монгол мөнгө бүр ямарч үнэ цэнэгүй болж дууслаа хөө. Өчигдөр өглөөний хувьд  мөн 4 удаа өөрчлөгдсөн.

Үүнийг ашиглан гарууд банкуудыг долларын хязгаарлалт хийсэн гэж  ташаа мэдээлэл цацсан. Тодруулбал, ХААН банк 10 сая төгрөг, Голомт банк 5000 долларын хязгаарлалт, ХААН банк иргэнд ердөө 200-хан доллар гаргана гэсэн мэдээлэл нийтэд цацагдсан нь олон ханш өсхөд ихээхэн нөлөөллөө.

Сүүлдээ Голомт банк ерөөсөө доллар гаргахгүй болсон гэж мэдээлж байсан ч энэ бүгд худлаа мэдээлэл бөгөөд бүтэн сайнд банкууд доллараа гаргаж эхэлсэн байсан. Өнөө өглөө Сансар дахь Голомтын салбар уруу утасдахад доллар гаргахгүй байгаа юм уу гэхэд,  гаргаж байгаа захиалгаа өг, тэр дагуу гаргана гэсэн. ХХБ-ны салбар мөн доллар гаргана, захиалгаа өг гэж хариулж байсан.

Энэ бүхэн бол бүгд ханшийн худлаа хөөрөгдөлт бөгөөд ард түмнийг

шулж мөлжих гэсэн хомхой санаа билээ.

Сиймхий андахгүй шуналтнууд хичээлийн шинэ жил эхлэж гадаад дотоод руу суралцахаар явахдаа хэдэн төгрөгөө валют болгон солиж байгаа залуусын жаахан  хэрэгцээг далимдуулан вальютийн хуурамч үнийн өсөлт үүсгэсэн юм. Ашиг хонжоо хайсан тэдгээр нөхдөөс болж ард түмний өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний үнэ өсөж дарамт ирэх ёсгүй. Энэ хуурамч үний өсөлт ямарч үндэслэлгүй бөгөөд өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүн үнэ өсөх ёсгүй юм. Хэрвээ доллар юань өсөөд байвал гаднаас орж ирж буй бараа бүтээгдхүүний үнэ түүнийг дагаад л өснө.

Иймээс төгрөгийн ханшийг чангаруулах нь Монгол банк болоод засгийн газрын хатуу зорилгот бодлого байх ёстой. Төрөөс мөнгөний бодлогыг хатуу хянаж ханшийг тогтвортой байлгаснаар улс орны эдийн засаг тогтворждаг. Харин манайд мөнгөний бодлого сул байдгаас юань, доллар өсөхөд л дагаад өргөн хэрэглээний  бараа бүтээгдхүүний үнэ өсөж эдийн засаг хямарч эхэлдэг. Ийм дарамтнаас бид зөв бодлогоор гарах хэрэгтэй байхад, ашиг хонжоо хайн өнөө маргаашаа бодож валютийн ханшийг хөөргөж эх орныхоо эдийн засгийг доройтуулж байгаа хүмүүсийг бариж хорих хэрэгтэй. Валютийн ханш  хичээлийн шинэ жил эхлэж байгаатайгаар бараа бүтээгдхүүний эрэлт, гадаадад суралцахаар явах гэж байсан хүүхдүүдийн хэрэгцээнээс болж доллар юанийн эрэлт  ихсэснээр, хөөрөгдөлт үүсэж ханш өссөн. Одоо харицангуй эрэлт буурч,  иргэдийн дунд байсан буруу ойлголт залруулагдсанаар   валютийн ханш удахгүй буух гэнэ.

О.Рана

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …