Япон улсын Парламентын 70 жилийн ойг тохиолдуулан Парламентын дээд танхимаас зохион байгуулсан ”Хэрвээ би УИХ-ын гишүүн болвол” сэдэвтэй 4000 ханз болон үсгээс бүрдсэн эссэ бичлэгийн уралдаанд нийт 1874 ахлах ангийн сурагчид оролцжээ. Тус уралдаанд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн “Шинэ Монгол” ахлах сургуулийн 12-р ангийн сурагч Б.Хангай тэргүүн байр эзлэн, Японы Парламентын дээд танхимын дарга Датэ Чюуичигийн урилгаар Япон улсыг зорин тэргүүн байрын шагналаа гардан аваад эх орондоо ирсэн байна.
Эссэ бичлэгийн уралдаан нийт 7074 ахлах, дунд ангийн сурагч оролцсон. Ахлах ангийн сурагчдын ангилалд 400 ханз, үсэгтэй 10 хуудас буюу 4000 ханз үсгээс бүрдсэн эссэ бичих ёстой бөгөөд 1874 ахлах ангийн сурагч оролцсон, дунд ангийн сурагчдын ангилалд 400 ханз, үсэгтэй 5 хуудас эссэ бичих ба 5200 сурагч оролцсон байна.
Б.Хангай 2016 онд Япон-Монголын төвөөс зохион байгуулсан ханзны баярт 500 онооноос 500 оноо авч түрүүлж байжээ. Мөн энэ онд Япон-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохиогдсон япон хэлний олимпиадын N1-N2 буюу дээд ангилалд түрүүлж байсан сурагч аж.