Төрийн өмчийн их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй

Зуны өдрүүд улиран өнгөрч, хүүхэд бүрийн хүсэн хүлээсэн хичээлийн шинэ жил хаяанд ирлээ. Хөдөө орон нутгийн оюутан, сурагчид нийслэл хотод ирж, хөл хөдөлгөөн багагүй нэмэгдэж байна. Хичээл сургууль орох болохоор хамгийн гол яриагдаг зүйл бол оюутны сургалтын төлбөр. Өнгөрсөн онд   их дээд сургуулиуд бүгд сургалтын төлбөрөө 10-30 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр төр хувийн хэвшлийн ихэнх сургуулиуд 2 саяас дээш төгрөгийн жилийн төлбөртэй болсон. Үүнийгээ инфляцийн өсөлттэй холбон тайлбарлаж оюутнуудын амыг хаадаг байсан. Тэгвэл энэ хичээлийн жилд их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй гэсэн амлалтыг улсын томоохон сургуулийн удирдлагууд салбарын сайддаа өгчээ. Мөн хувийн их дээд сургуулийн төлөөллүүд ч энэ удаа оюутан, эцэг эхчүүдийн нуруун дээр хүнд ачаа үүрүүлэхгүй байх боломжтой гэдгээ онцолсон байна.

 Төрийн өмчийн их дээд сургуулиуд үндэслэлгүйгээр сургалтын төлбөрөө нэмэгдүүлсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ оногдуулдаг гэдгийг ШӨХТГаас онцолж байна. Өнгөрсөн онд сургалтын төлбөрөө урьдчилж мэдэгдэлгүй нэмсэн, нэмсэн үндэслэл шалтгаанаа тайлбарлаж чадаагүй зарим сургуулиудад ШӨХТГаас торгуулийн арга хэмжээ оногдуулж төлбөрийн нэмэгдлийг буцаалгасан, заримынх нь зөрүү мөнгийг  тооцож улсын орлого болгосон байна. Харин өнгөрсөн хавар төр, хувийн хэвшлийн бүх их дээд сургуулиудад сургалтын төлбөрөө нэмэхгүй байх, нэмэх тохиолдолд хичээл тарахаас өмнө хэдэн хувиар нэмэхийг оюутнуудад зарлах тухай албан мэдэгдэл хүргүүлсэн. Албан мэдэгдлийн хариуг нэг ч их дээд сургууль ирүүлээгүй аж.

Энэ намар нэгдүгээр курст орох оюутнуудад зориулан томоохон улсын сургуулиудын  дундаж төлбөрийг хүргэж байна. Учир нь ямар анги сонгон суралцахаасаа хамаарч нэг кредитийн төлбөр харилцан адилгүй байдаг аж.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН НЭГ КРЕДИТИЙН ТӨЛБӨР

-Шинжлэх ухааны сургууль: 74600 төгрөг

-Хэрэглээний ШУИС: 80200 төгрөг

-Бизнесийн ухааны сургууль: 96600 төгрөг

-Хууль зүйн сургууль: 88100 төгрөг

ОУХ Нийтийн удирдлагын сургууль: 91800 төгрөг

-Үүнээс гадна суурь хураамж 224000 төгрөг нэмж төлнө.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ

Өнгөрсөн жил нэг кредит нь 50300 төгрөг байсан. Энэ жил сургалтын төлбөрөө нэмэхгүй ч салбар сургуулиудын төлбөр ижил байх уу, мэргэжлээсээ шалтгаалаад өөр, өөр байх уу гэдэг нь тодорхой болоогүй байгаа аж.

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ

ХААИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар сургалтын төлбөрийг нэмэхгүй байхаар шийдвэрлэжээ. 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн сургалтын төлбөр 1.8-2.2 сая төгрөгийн хооронд байна. Үүнд дотуур байр болон хичээлийн сургалтын материал ороогүй аж.

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

Бакалаврын боловсрол:

-Анагаахын чиглэл 1-р дамжаа 2.850.000

-Эрүүл мэндийн чиглэл 1-р дамжаа 2.850.000

-Сувилахуй I –р дамжаа 2.184.000

-Сувилахуй /шаталсан/ 1-р дамжаа 2.637.432

-Эх барихуй 1-р дамжаа 1.933.932

-Эх барихуй /шаталсан/ 1-р дамжаа 2.637.432

Дипломын боловсрол:

-Сувилагч /диплом/ 1-р дамжаа 1.579.200

Уламжлалтын бага эмч, сувилагч 1-р дамжаа 1.579.200

-Эм найруулагч 1-р дамжаа 1.680.000

-Лабораторийн техникч 1-р дамжаа 1.685.600

-Эм найруулагч /1.5 жил/ 1-р дамжаа 2.542.400

-Лабораторийн техникч /1.5 жил/ 1-р дамжаа 2.542.400

-Туслах сувилагч 1-р дамжаа 565.600

Төгсөлтийн дараах сургалт:

-Мэргэжил олгох – 282,000

-Мэргэжил дээшлүүлэх – 94,000/141,000/188,000

-Богино хугацааны 10000 – 1 кредит цаг

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …