МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барих уу

60 тэрбум төгрөгөөр төрийн албан тушаалыг наймаалцаж буй дуулиант бичлэг цацагдаад хоёр сонгууль дамнан яригдсан. Энэхүү бичлэгийн талаар намын лидерүүд болон намын гишүүд чимээгүй байсан. Харин саяхнаас эхэлж дуугарч эхэлсэн. Мөн үүний хажуугаар МАН-ын гишүүд Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурж эхэлсэн талаарх мэдээлэл өнгөрсөн долоон хоногоос гарч эхэлсэн билээ.

МАН-ын бүлгийн гишүүд өнөөдөр засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа. Мөн Засгийн газрыг огцруулах бичигт МАН-ын бүлгийн 31 гишүүн албан ёсоор гарын үсгээ зурсан. Үүнд Ж.Энхбаяр, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Гантулга, Д.Сумьяабазар, Х.Болорчулуун, Х.Нямбаатар, Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Энх-Амгалан Л.Энхболд, Л.Элдэв-Очир, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Г.Занданшатар, Ц.Даваасүрэн, нарын гишүүд Засгийн газраа огцруулахаар гарын үсгээ зураад байгаа аж.

МАН-ын Засгийн газар огцрох, мөн 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон хүмүүс хариуцлага хүлээж, улс төрөөс явах хэрэгтэй гэсэн байр суурьтай нэлээд гишүүн бий. Түүний нэг нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж. Тэрбээр тус бичлэгийн талаар өөрийн санал бодлоо хуваалцахдаа “Ертөнцийн түүхэнд ийм юм болж байгаагүй. 60 тэрбумын бичлэг анх цацагдахад манайхан “ком”-д орсон. “60 тэрбум”-ийн бичлэг эвлүүлэг биш жинхэнэ бодит болсон яриа учраас МАН-ын Удирдах Зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой, Засгийн газрыг ч огцрох ёстой гэсэн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн тус хэрэгт нэр холбогдоод авсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Би энэ 60 тэрбумын бичлэгийг саяхныг хүртэл эвлүүлэг гэдэгт итгэж ирсэн. Мөн хэд хэдэн удаа эвлүүлэг гэж мэдээлэл хийж байсан даа өнөөдөр харамсаж байна. Гэтэл энэ бодит болсон юм байна. Учир нь хэдхэн хоногийн өмнө болсон намын удирдах зөвлөлийн хурлын үеэр Ц.Сандуй ийм зүйл ярьсан, болсон нь үнэн гэж 60 тэрбумын бичлэгийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс би Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурсан. Ц.Сандуй одоо огцорч энгийн иргэн болж 60 тэрбумын асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Энэ мэт гишүүд эхнээсээ 60 тэрбумын хэрэгт оролцсон гишүүдийг буруутгаад эхэлсэн.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …