Манай сайтын зүгээс өнгөрсөн зуны 6 сард, Солонгосын 100 хувийн хөрөнгө орууллалттай атлаа Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын нэрээр нэрлэгдсэн, христын шашны продестант урсгалын үйл ажиллагааг Монгол улсад гардан хэрэгжүүлдэг байж болзошгүй Их сургуулийн тухай мэдээлэл хүргэж байсан.
Тэгвэл энэ сургуулийн дахин олон нийтийн анхааралд өртөж эхлэлээ.
Учир юу гэвэл Улаанбаатар их сургуулийн 13-р хороололд, хотын төвийн А зэрэглэлийн бүсэд баригдсан шинэ байр нь газрын маргаантай, мөн улсын комисс хүлээж аваагүй байгаатай холбогдуулан гэрэл цахилгаан, ус дулаан өгөгдөөгүй байгаа гэнэ. Харамсалтай нь сургуулийн зүгээс энэ зуны элсэлтээр шинэ байранд хичээллэнэ хэмээн олон оюутнуудыг элсүүлжээ. Улмаар олон оюутныг элсүүлсэн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаагаа сургуулийнхаа зэргэлдээх өөрийн харьяаны Христийн сүмд хийжээ. Энэ нь шинээр элссэн оюутан, тэдний эцэг эхчүүдийн дургуйцлийг төрүүлэн буруу сонголт хийснээ анзаарч, сургуульд элссэн оюутнуудын зарим нь сургуулиас гарах хүсэлтээ илэрхийлэхэд, сургуулийн зүгээс хичээлд нэг ч суугаагүй байхад сургалтын төлбөрөөс нь 200.0 мянган төгрөг суутгаж, үүнийгээ сургуулийг алдагдалд оруулсан төлбөр гэж тайлбарлажээ. Ямар алдагдалд орсон тухайгаа эл сургуулийн Солонгос удирдлагуудын зүгээс тайлбар гаргаж өгөөгүй гэнэ.
Улаанбаатарын их сургуулийн удирдлагууд гэж одоогоос 15 гаруй жилийн өмнө монголд гартаа Библи барьсан хэдэн Солонгосчууд ирээд, бидний дунд амьдарч өдий хүрсэндээ баярлаж явахын оронд ядарсан Монголчуудын шулан луйвардаж байгаа нь харамсалтай.
Энэ мэт даварсан гадныхан “Усыг нь уувал, ёсыг нь дага” гэдэг үгийг сайн санах хэрэгтэй.
Улаанбаатарын их сургуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та http://www.ugluu.mn/1263.html
http://www.ugluu.mn/12464.html дарж уншина уу
Ц.Мөнх