Машиндаа мансуурсан залуусыг саатуулжээ

Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 21-ний 23:00 цагийн үед мансуурсан байдалтай хоёр залууг саатуулжээ. Тодруулбал Баянгол дүүргийн хоёрдугаар хороонд суух 31 настай эрэгтэй Э, мөн тус хороонд суух 26 настай эрэгтэй Т нарыг цагдаагийн алба хаагчид саатуулан шалгахад мансуурсан байдалтай байсан байна. Тэдний сууж байсан “Toyota Сrown” автомашинаас мансууруулах сэтгэцэд нөлөөлөх “Каннабис” төрлийн ургамал болон бусад зүйл илэрснийг хураан авчээ. Энэхүү  Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Санал болгох мэдээ

Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхолд хохирол …