Н.Наранбаатар “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолыг тайзнаа амилуулна

УДЭТ-т шинэ давалгаа эхлүүлсэн найруулагч Н.Наранбаатар шинэ ажилдаа оржээ. Хатуу үгтэй, ширүүн шүүмжлэлтэй найруулагчийн шинэ найруулга тун удахгүй тайзнаа амилах гэнэ.

Дэлхийн сонгодог урлагт Уильям Шекспирийн дайтай үнэлэгддэг гэх Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолыг Н.Наранбаатар найруулагч Монголын тайзнаа тавих гэж байгаа юм. Ингэхдээ “Эцсийн зогсоол зөвхөн чи” нэртэйгээр Монголын үзэгчдэд хүрэх бөгөөд есдүгээр 20-нд нээлтээ хийх ажээ.

эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ

“Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAР” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн …