Хойд Солонгос улс өнөөдөр 05:00 цагцагийн орчимд/орон нутгийн цагаар/ пуужин харвалаа. Тус пуужин
Пхеньян, АНУ-д өгч буй сануулга гэж мэдэгдсэн. Гэвч Японы тал улсынх нь дээгүүр пуужин харвасан явдалд дургүйцлээ илэрхийлжээ.
550 км орчим өндөрт хүрч, 2,700 км зам туулсан тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээллээ. Пёньяны ойролцоох Сунанаас харвасан пуужин Японы хойд Хоккайдо арлын дээгүүр нисэн, Номхон Далайн хойд бүсэд туссан байна.
Хойд Солонгосыг пуужин харвах үед Японы J-Alert гэх хамгаалалтын систем идэвхжиж, иргэдийг хорогдох байранд орохыг сануулж эхэлсэн байна. Японыг ингэж сандралд орж байх хооронд Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдаан зарлаж хуралдсан байна.
Гурав хоногийн өмнө буюу наймдугаар сарын 26-ны өдөр Хойд Солонгос улс богино тусгалтай гурван пуужин харваж, Японы тэнгист унагасан байдаг.
Ойр ойрхон пуужин харваж буй энэ явдал АНУ болон Япон улсын дүргүйцлийг ихээр хүргэж байгаа тухай мэдээлэл цацагдаж эхэллээ.
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэр “Бид ард иргэдийнхээ амь насыг хамгаалахад бүхнийг хийнэ. Хойд Солонгосын пуужин харвасан явдал бидэнд урьд өмнө тохиолдож байгаагүй, ноцтой аюул заналхийлж байна” хэмээн ярьжээ.Харин Пентагоны хувьд пуужин харвал ажиллагааг эхнээс хянаж байсан гэж мэдэгдсэн байна.