Хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн есдүгээр сарын 1-н боллоо. Эрдмийн их өргөөнд хөөр баяраар бялхсан хичээлийн шинэ жил эхэлж байна. Хичээлийн жилийн эхний хичээлийг “Эх хэлээ дээдэлье” сэдвийн дор явагдана. Энэ өдөр улсын хэмжээнд 73 мянга 500 гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа аж. Төрийн болон хувийн нийт 789 ерөнхий боловсролын сургуульд 575 мянга гаруй хүүхэд суралцана.Өнөө жил төсвийн хөрөнгөөр 17 сургууль, концессын гэрээгээр дөрвөн сургууль ашиглалтад орлоо.Ингэснээр сургуулийн хүчин чадал 11мянга 4902 суудлаар нэмэгдэж байгаа юм. Харин улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 1422 цэцэрлэг ажиллана.Үүний 877 нь төрийнх бөгөөд 209,568 хүүхэд, харин төрийн бус өмчийн 545 цэцэрлэгт 33,864 хүүхэд явах аж. Цэцэрлэгт хамрагдах хүүхэд өмнөх оныхоос 9300 гаруйгаар нэмэгджээ.
Дээд боловсролын сургалтын тухайд 96 их дээд сургуульд 150 мянган оюутан суралцах юм байна. Есдүгээр сарын 1-ний өдөр баасан гаригт тохиож байгаа. Иймээс их дээд сургуулиудын ирэх даваа гаригт буюу есдүгээр сарын 4-нд нэгдсэн журмаар нээлтээ хийнэ. Харин цэцэрлэг сургуулиуд өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байна.
Н.Алт