Д.Нацагдоржийн хөшөөг 78 сая төгрөгөөр нүүлгэх хэрэг байна уу?

download (1) Нийслэл хотын дарга болоод удирдлагуудад үнэхээр хийх юм олдохгүй байгаа бололтой. Эдийн засгийн хямрал явагдаж байгаа өнөө үед төсвөө хэмнэхийн оронд нэмж зарлага гаргах гээд байдаг нь ямар учиртай хэрэг вэ?

Их зохиолч Дашдоржийн Нацагдорж гуайн хөшөө эртнээс өдийг хүртэл “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д сүндэрлэсээр байгаа. Гэтэл ардын уран зохиолч аавтай Э.Бат-Үүл дарга гэнэтхэн л Д.Нацагдоржийн хөшөөг байрнаас нь шилжүүлж “Улаанбаатар зочид буудал”-ын өмнө байршуулах шийдвэр гаргасан. Номын хүний хөшөөг зочид буудлын өмнө байршуулах нь ер нь хэр зохимжтой вэ? Байгаа юм байсан байрандаа л байх нь дээр баймаар. Ер нь Д.Нацагдоржийн хөшөө хэнд ч гай болоогүй атал юунд шилжүүлэх гэж зүтгэх болов?

Тэгвэл энэ бүгдийн хариулт нь маш тодорхой. Их зохиолчийн хөшөөг шилжүүлэхийн тулд нийслэлийн төсвөөс 78 сая төгрөг гаргах гэж байгаа аж. Их мөнгөний дундаас шомбодох гээд байгаа ч юм шиг. Зүгээр байгаа хөшөөг хөдөлгөж, 78 сая төгрөгийг дэмий урсгах гэж байхаар төсвийн хэдэн ажилчдынхаа цалинг тавьбал дээрсэн. Мөн сөөм сөөмөөр хумслагдаж байгаа паркын газрыг дахин багасгах гээд байгаа ч юм шиг…

Л.Бадрах

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …