ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга М.Мөнхбаясгалан, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун болон бусад албаны төлөөлөгчид өчигдөр ХААИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэлжээ. Тэрбээр “Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон ХАА-н салбарын мэргэжилтнийг бэлтгэдэг ХААИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна.
Манай орны эдийн засгийн суурь,тулгуур салбар бол хөдөө аж ахуй. Монгол Улсын Засгийн газраас ХХААХҮ-ийн салбарыг тэргүүлэгч чиглэлээ болгон тодорхойлсон.Тэргүүлэх чиглэлээ болгохоос гадна энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхээ нийгмийн байдлыг нь сайжруулах чиглэлээр дэс дараатай ажлууд хийгдэж байгаа.
Дашрамд дуулгахад энэ жил ХААИС-д 2,100 орчим оюутан шинээр элсэн орж байгаа юм байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ