Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12-р сарын 19-ний өдрийн 3/12 тоот тогтоолоор “Дүүрэг, хороодын хөгжлийн зөвлөл”-ийн ажиллах журмыг баталсан. Үүнтэй холбогдуулан хороо бүрт 9-15 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулсан.
2017 оны 09-р сарын 15-ны өдөр 5-р хорооны хөгжлийн зөвлөлийн дарга Л.Цэцгээтэй уулзаж, хөгжлийн зөвлөлийн хийсэн ажилтай танилцлаа. Тус хорооны хөгжлийн зөвлөлийг 2017 оны 01-р сарын 13-ны өдөр 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулснаас хойш “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэвэр цэмцгэр хотхон болгох хөтөлбөр” боловсруулан өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хийсэн бүтээн байгуулалтын ажлыг жагсаавал:
“Хөгжлийн зөвлөл”-ийн гол зорилго нь Налайх дүүрэг, хороодын бүтээн байгуулалт, хөгжлийн бүхий л үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа бөгөөд иргэн бүр өөрсдийн хороогоо хөгжүүлэх, амьдрах орчноо сайжруулах ажилд гар бие оролцох нөхцөл бүрдэж байна.
НДИТХ