Хүмүүс бие биедээ хайртай гэдгээ олон янзаар илэрхийлдэг. Зарим нь үг үйлдлээрээ мэдрүүлдэг бол зарим нь биед нь хүрэх байдлаар мэдрүүлдэг. Сүүлийн үед Инстаграмыг шуугиулаад буй Өмнөд Солонгосын залуу уран бүтээлч Hyocheon Jeong хосуудын сэтгэл хөдлөлийг харуулсан зургуудаар алдаршиж байна. Түүний зурагт хосуудын хайр сэтгэлийн нийлэмжийг харуулахаас гадна өнгөний зохицлыг гайхамшигтайгаар харуулдаг аж.