Дональд Трамп Азийн орнуудад айлчилна

donald trump asia зурган илэрцүүд

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 11-р сард Азийн орнуудад айлчлал хийхээр төлөвлөжээ. Тухайлбал Япон, Өмнөд Солонгос, Хятад зэрэг улсуудад айлчлахаар болжээ. Түүний хэлэлцэх гол сэдэв Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, Ази дах эдийн засгийн асуудлаар ярилцах гэнэ. Тэрбээр удаа дараа Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг дэмжихгүй гэдгээ илэрхийлж Пхеньяны эсрэг хоригоо чангатгасан билээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Азийн айлчлалын хүрээнд Вьетнамд болох “AРЕС” Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны хуралд уулзалтад оролцож магадгүй гэнэ. Мөн Филиппинд болох “ASEAN” Зүүн Өмнөд Азийн орнуудын чуулга уулзалтад ч оролцох санаа байгаа аж. Одоогоор Трампын багийнхан аль чуулга уулзалтад оролцохыг хараахан шийдээгүй байна. “APEC” чуулга уулзалт арваннэгдүгээр сарын 11-12-нд Вьетнамын Дананд, “ASEAN” чуулга уулзалт Филиппиний Ангелес хотноо арваннэгдүгээр сарын 13-14-нд болох аж.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …