I. Нийгмийн үзүүлэлт
Улсын хэмжээнд 2013 оны эхний 8 сард 52735 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 53009 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 3518 буюу 7.1 хувь, хүүхдийн тоо 3570 буюу 7.2 хувиар нэмэгдсэн байна.
Улсын хэмжээгээр энэ оны эхний 8 сард нялхсын эндэгдэл 752 болж, өмнөх оны мөн үеийнхээс 21 хүүхэд буюу 2.7 хувиар буурч, 1-5 хүртэлх насандаа 168 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 4 хүүхэд буюу 2.4 хувиар өсөв.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2013 оны 8 дугаар сарын эцэст 37.2 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.0 мян.хүн буюу 13 хувиар буурчээ.
Нийгмийн даатгалд 2013 оны эхний 8 сард 694.0 мян.хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 467.5 мянга буюу 67.4 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 226.5 мянга буюу 32.6 хувь нь төсөвт байгууллагынх байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо 61.2 мянга буюу 9.7 хувь, үүнээс аж ахуйн нэгж, байгууллагынх 45.7 мянга буюу 10.8 хувь, төсөвт байгууллагынх 15.5 мянга буюу 7.3 хувиар нэмэгджээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү…