ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх оны гуравдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдана хэмээн тус улсын Сонгуулийн хорооноос мэдээлэв. Иргэдийн дунд явуулсан судалгаагаар өнөөгийн ерөнхийлөгч В.Путинг өрсөлдөх магадлалтай хэмээн үзжээ. Өдгөө нэр дэвшигчдийн нэрс хараахан гараагүй ч зарим агентлагуудад эх сурвалжууд Путинтай дан эмэгтэйчүүд өрсөлдөж магадгүй гэж ярьж байна. Эдгээр эмэгтэйчүүдийн ихэнхийг шинээр байгуулагдсан Шударга Орос намын гишүүд эзлэх бололтой. Тухайлбал, Оросын Парис Хиллто гэгдэх Ксения Собчак, эмэгтэй хүн нэр дэвших ёстой гэх санааг дэвшүүлсэн Наталья Великая нарын нэрс одоогоор иргэдийн дунд санал асуулга хэлбэрээр явагдаж байгаа аж.
Санал болгох мэдээ
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …