MOMENTUM – Ахисан түвшний илтгэх ур чадварын сургалт

“Илтгэл гэдэг бол бэлэгтэй адил. Сонсогчид юу хүсч, яг ямар мэдлэг мэдээлэл авахыг хүсч байгааг тодорхойлсны дүнд толилуулсан илтгэл амжилттай болдог”.

СУРГАЛТЫН АГУУЛГА

Илтгэх урлагийн “дотоод техник” болон “гадаад техник” гэсэн 2 үндсэн хэсэгт хувааж үзнэ. Илтгэх урлагийн сургалтууд дээр төдийлөн заагдаад байдаггүй  техник, түүлс болон ойлголтуудыг нарийвчлан заах нь энэхүү сургалтын гол зорилго юм.

Мөн энэ сургалтын онцлог нь хичээл бүр дээр тусгайлан бэлдсэн дасгал ажиллуулахаас гадна видео анализ хийж тухайн хичээлийн чухал консепт бүрийг суралцагч нүдээр үзэж, чихээр сонсох бололцоог олгож байна.

Энэхүү сургалт нь нэг удаагийн нийт 6 цагийн 2 блок хичээлээс бүрдэнэ.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Эхний блок хичээлийн хөтөлбөр:

Хичээл 1:   “Илтгэгчийн сэтгэлгээний хувьсгал”
Товч: Уг сэдвийн хүрээнд дараах “mindset”-үүдийг илтгэлдээ хэрхэн ашиглах талаар үзнэ: үр дагавраас өөрийгөө чөлөөлөх, өөрийнхөө сэтгэлийг хөдөлгөх, үнэ цэнийг санал болгох, үнэ цэнийг таамаглах, сэтгэл хөдлөлөө дотроосоо гаргах
Дасгал: “Mindset” суулгах дасгал


Хичээл 2:   Сэтгэл хөдлөлийг илтгэлдээ ашиглах нь
Товч: Ямар ч сайн илтгэгчид муу илтгэл танилцуулах үе байдаг бол эсрэгээрээ ямар ч муу илтгэгч маш сайн илтгэл танилцуулах үе байдаг. Энэ нь тухайн илтгэгчийн сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмжтэй шууд холбоотой. Өөрийн сэтгэлийг удирдаж чаддаг илтгэгч бусдынхыг ч мөн удирдаж чадна. Уг хичээлээр илтгэгч өөрийн болон өрөөлийн сэтгэл хөдлөлийг хэрхэн удирдах талаар зааж сургана.
Дасгал: Дотоод батарей, Шатаар өгсөх уруудах дасгалууд
Видео: Tony Robbins, Ellen DeGeneres


Хичээл 3:   Илтгэлээ хэрхэн бэлдэх тухай
Товч: 
Илтгэл амжилттай болох эсэхийн 90 хувь нь бэлтгэлээс л шалтгаалдаг. Амьдрал өөрөө том тоглолтын өмнө жижиг бэлтгэлүүдээс бүрддэг гэдэг. Тиймээс хэрхэн үргэлж бэлтгэлтэй байх талаар энэ хичээл дээр үзэх болно.
Дасгал: Ам халаах дасгал
Видео: Motivational videos


2 дахь блок хичээлийн хөтөлбөр

Хичээл 4:   Биеийн хэлэмжийг илтгэлдээ зөв ашиглах нь
Товч: 
 Биеийн хэл бол бодол санааны толин тусгал. Илтгэгчийн харизма, өөртөө итгэлтэй байдлыг зөвхөн биеийн хэлээр төгс илэрхийлэн үзүүлж болно. Ялангуяа илтгэл болон харилцаанд “Тоналити”, “Ритм”, “Нүдэн харилцаа”, “Гараар ярих” зэрэг маш чухал. Энэ тухай хоёр дахь блок  хичээл дээр үзнэ.
Дасгал: Нүд цавчилгүй сонсож, нүд цавчилгүй ярих, Цэгт төвлөрч ярих дасгалууд, Eye gazing party дасгал
Видео: Bill Clinton Debate Video, Steve Jobs Movie part


Хичээл 5:   Дуу хоолойг үр дүнтэй ашиглах нь
Товч: 
 Илтгэгч өөртэй итгэлтэй байхад тусалдаг гол зүйлүүдийн нэг нь дуу хоолойн өнгө байдаг. Дуу хоолойгоор хамгийн хүчтэй харизмыг ч тэр, хамгийн муу имижийг ч тэр бүрдүүлж болдог. Муухай дуу хоолой гэж байдаггүй харин зөв ашиглаж чаддаггүй дуу хоолой л гэж байдаг.
Дасгал: Дуу хоолой, хэл, уруулын дасгалууд
Видео: Bill Clinton, Tony Robbins


Хичээл 6:   “Илтгэлээ үгээр чимэглэх нь”
Товч: 
Үгээр тоглох нь тодорхой, страктур бүтцээр бий болдог. Хэн ч уран цэцэн болж болно. Гагцхүү яаж гэдгийг нь л мэдэх хэрэгтэй.
Дасгал: Шүлэг
Видео: Элбэгдоржийн илтгэлүүд, Обамагийн илтгэлүүд


Сургалт 2017.09.30-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70001123, 94061123 дугаарын утаснаас лавлана уу.

Цахимаар бүртгүүлэх бол доорх зураг дээр дарна уу.

ртгүүлэх бол доорх зураг дээр дарна уу.


Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …