Х.Баттулга:НҮБ-ын 72-р чуулганд заавал очих шаардлага байхгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгууллагатай байнга хамтарч ажилладаг. НҮБ-ын 72-р чуулганд заавал очих шаардлага байхгүй. Энэ жилийн Нэгдсэн Үндэсний байгууллагын 72-р чуулган “Хүн төвтэй-хөгжил” сэдвийн хүрээнд болох юм байна лээ.

Монгол Улсыг төлөөлж Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил уг чуулганд оролцож байгаа.

Мөн Франц, Орос, Герман зэрэг олон орнууд оролцохгүй юм байна лээ. Жил болгон өмнөх ерөнхийлөгч оролцдог байсан. Миний хувьд бол Нэгт- Монгол Улсад өвөл ойртлоо  хоёрт-Шинэ Засгийн газар өнөө маргаашдаа бүрдэх асуудал яригдана.

Энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарал тавьж байгаа. Ийм учраас энэ удаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцсонгүй. Заавал оролцох ёстой гэсэн томъёолол байхгүй.

Давосын чуулга уулзалт нэгдүгээр сард болдог. Эхэлж тэндээс Ерөнхийлөгчийг, Ерөнхий сайдыг, Гадаад харилцааны сайдыг урина гэсэн урилгаа явуулдаг. Урилга одоогоор ирээгүй, явах хүний нэр тодроогүй учраас шийд гараагүй. Гэхдээ бид гадаад айлчлалуудыг судалж, Монгол Улсад аль нь ямар хэрэгтэй вэ гэдгийг судалсны үндсэн дээр айлчлал хийж байх юм. Ийм зорилготой байгаа шүү гэдгийг хэлье.

УИХ-ын даргад огцорсон Ерөнхий сайдаар ажил хийлгээд байж болохгүй гэсэн утга бүхий мэдэгдэл хүргүүлсэн.

Оффшор бүсээс хөрөнгөө 49 хоногийн дотор оруулж ирвэл уучлах тухай уриалга гаргасан. Хугацаа нь дууссан.Одоо Авлигатай Тэмцэх Газар ажиллах ёстой.Улс төрчдийн авлигалын асуудлыг илрүүлэх гэж авлигатай тэмцэх газар байгаа. Харамсалтай нь авлигатай тэмцэх газарт  эрх ашгийн зөрчил байна. 49 хоногийн дараагаас сэлэм гаргаад цавчаад явна гэсэн үг биш. Байгууллагыг шахаж ажиллаж байгаа.

Шинээр бүрдэх Засгийн газар нам болгоны сонгуулийн мөрийн хөтөлбөрт байдаг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх   чин зорилготой Ерөнхий сайд гараасай   гэж бодож байна” гэлээ.

Г.Нараа

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …