Нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ил задгай, зөвшөөрөлгүйгээр авто машин худалдаалж буй газруудын газар өмчлөх эрхийг цуцалсан тухай асуудлаар мэдээлэл хийлээ.
Д.Бат-Өлзий “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй зөвшөөрөлгүйгээр ил задгай авто машин худалдан борлуулж байгаа иргэн аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийлээ. Дээрх хяналт шалгалтын хүрээнд 19 байгууллага газраа чөлөөлсөн байна. Үлдсэн газруудыг цуцлах саналыг Нийслэлийн засаг даргад хүргүүлэхээр бэлдсэн байна.
Газар өмчлөх эрхийг нь цуцалсан шалтгаан нь эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй гэсэн хоёр үндэслэлтэй. Өмнө нь энэ тухай мэдэгдлийг 2015 оноос шаардлага болон мэдэгдэх хуудсаар хүргүүлж байжээ.Ингээд биелэлтийг үзээд зөрчлөө арилгаагүй байгаа тул Нийслэлийн засаг даргаас газар эзэмших эрхийг цуцлуулах хүсэлтийг НМХГ–аас хүргүүлж байна. Иргэд аж ахуй нэгжүүдийн дунд худалдааны цогцолборыг албадан гаргах гэж байна гэсэн яриа гарч байгаа ч үүнтэй ямар ч холбоогүй. Зөвшөөрөлтэй, зориулалтаар нь ашиглах ёстой гэсэн шаардлагыг эдгээр үйлчилгээ эрхэлж буй хүмүүсээс шаардаж байгаа аж. Энэ ажиллагаанд Нийслэлийн газрын алба хамтран оролцсон байгаа.
Нийт төвийн зургаан дүүрэгт шалгалт хийсэн.
- Баянзүрх дүүрэгт 47 газар шалгалтанд хамрагдсан. Зөрчлөө газар дээрээ арилгасан зургаан газар байна. 41 газрыг цуцална гэсэн саналаа явуулсан.
- Баянгол дүүрэгт 5 газар шалгалтанд хамрагдаж, гурван газар зөрчлөө арилгасан.
- Сүхбаатар дүүрэгт хоёр газар хамрагдсан.
- Чингэлтэй гурав, зөрчлөө хоёр нь арилгасан
- Сонгинохайрхан 10, зөрчлөө 9 нь арилгасан “гэв
Г.Нараа