“Эрүүл мэнд, боловсролын хяналтад- Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн багш, эмч нартай хамтран 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Сургуулийн өмнөх насны хүүхдийн амны хөндийг эрүүлжүүлэх нь” урьдчилан сэргийлэх үзлэг, сургалтыг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэгийн дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг оролцуулан зохион байгуулав. АШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн багш, эмч нар 9 дүгээр цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 86 хүүхдийн шүдэнд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, дунд, ахлах ангийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйн талаар сургалт хийлээ.
Эх сурвалж:МХЕГ