“Петро Чайна”-гийн ажилчид ажил хаяжээ

petro china  Дорнод аймагийн Матад суманд орших “Петро Чайна”-гийн ажилчид энэ сарын 25-нд ажил хаялт зарлахаа долоо хоногийн өмнө мэдэгдсэн. Гэсэн ч удирдлагууд нь ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй тул өнөөдрөөс ажил хаялтаа эхэлжээ.
Ажилчид цалин хөлсөө нэмүүлэх, ажлын хоногоо багасгах хүсэлт удаа дараа тавьсан боловч удирдлагууд нь анхаарал хандуулахгүй байгаа гэлээ. “Петро Чайна” компанийн монгол ажилчдын цалин Оюу толгойн ажиллагсадтай харьцуулах маш бага тул яаралтай нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.  Монгол ажилчид 40 хоног ажиллаад ойролцоогоор 300-400 ам.долларын цалин авдаг ажээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …