“Москва нулимсанд дургүй”киноны гол дүрд тоглосон Вера Алентова нь 1942 оны 2-р сарын 21-нд Архангельск мужийн Котлас хотод төржээ. Москвагийн Урлагийн Театрын Сургуулийг төгсжээ. Тэрбээр ангийн хүүхэд Владимир Меншовтой гэрлэжээ.
Владимир Меншов нь киноны найруулагчаар ажиллаж киноныхоо гол дүрийг эхнэр Вера Алентовадаа итгэж өгсөн байна. Түүний өмнө энэ дүрд тоглохыг Маргарита Тереховад санал болгосон ч тэрбээр «Шадар гурван цэрэг» кинонд тоглоод завгүй байжээ.
Жүжигчин Ирина Купченкод киноны зохиол таалагдсангүй, Валентина Теличкина энэ дүрд тохироогүй, харин Таганкийн театрын жүжигчин Наталья Сайко туршилтад орсон ч Гошагийн дүрд тоглуулахаар Баталовыг авсан хойно тэр хоёр хамт байхдаа зурганд тохирохооргүй харагдаж байжээ. Ингээд Меньшов эхнэрээ сонгосон бөгөөд энэ тухайд огт харамсаж байгаагүй гэж ярьжээ. “Москва нулимсанд дургүй”киноны зураг авах үед Вера Алентова 37 настай байжээ.
Жүжигчин Вера Алентова 1980 онд Брюссельд болсон олон улсын кино наадмаас эмэгтэй хүний шилдэг дүр бүтээсний учир «Сан-Мишель» шагнал авав. 1981 онд «Советский экран» сэтгүүлийн уншигчдын санал асуулгаар оны шилдэг жүжигчин болж, ЗСБНХУ-ын төрийн шагнал хүртэв. Вера Алентова жилийн дараа ЗСБНХОУ-ын гавьяат жүжигчин болжээ.