“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогчид БНСУ-г зорилоо

Khaliun Baatarjav-н зураг.

Боловсрол суваг телевизээс зохион байгуулсан “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн хоёр дах дугаарын шилдэг оролцогчид өчигдөр БНСУ-г зорилоо. Тухайлбал тус шоу нэвтрүүлгийн уран бүтээлчид энэ сарын 3-7-ныг хүртэл БНСУ-д суугаа элэг нэгт ахан дүүстэй уулзаж өөрсдийн уран бүтээлийн дээжээс хүргэхийн сацуу шоунд тоглогдсон шилдэг үзүүлбэрийг хүргэхээр болжээ. Уран бүтээлчдийн багт Хөтлөгч Цоомоо, Жүжигчин Т.Бархүү, дуучин А.Хишигдалай, дуучин Б.Халиунаа, шар айраг хамтлагийн ахлагч Г.Ганхүү, дуучин С.Гантогоо нар БНСУ-г зорьжээ. Тэд БНСУ-ын Сөүл, хотын Холливууд театрт, Бусан хотод тус тус тоглох юм байна.

Turbat Barhuu-н зураг.

Санал болгох мэдээ

УИХ дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга, гишүүд БНАУ-ын Үндэсний зөвлөлийн гишүүн Маркус Хофертой уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Н.Батсүмбэрэл, Монгол Улсын …