Нас бол тоо гэдгийг баталж буй жүжигчин У.Уранчимэгийн зургуудаас хүргэж байна. Тэрбээр Драмын театраас өрх тусгаарлан “Хувьсал” продакшнаар овоглож хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлийн ард гарсан чадварлаг бүсгүй юм. Жүжигчин Урнаа 1972 онд төрсөн ч 20 настай охидоос дутахааргүй бие хаа царай зүсийг цогцлоосон юм. Түүнийг ахлах сургуульд байхдаа 72 кг жинтэй, улаан хацартай охин байсан гэлцдэг. 1988 онд СУИС –д элсэн орж жүжигчний гараагаа эхлүүлж байжээ. Түүнээс хойш урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэн 2008 онд МУГЖ цол хүртэж, өдгөө дэлгэцийн дөрвөн томоохон бүтээлийг үзэгчдэд толилуулсан авьяаслаг жүжигчин юм.