ЭМЯ сайд Амарсанаа “Өвдөлт намдаах менежмент нийгмийн идэвхитэй үйл ажиллагаа сэргээнэ”

1eqjp6lloas35qt7rlmcn1ahauЭрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа “Өвдөлт намдаах менежментийг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын бага хуралд оролцох үеэрээ “Өвдөлт намдаах менежментийг бид амжилттай хөгжүүлж чадсанаар  нийгмийн идэвхитэй үйл ажиллагаа сэргэнэ.

Учир нь иргэд өвдөлт зовиураас болж хөдөлмөр эрхлэх чадваргүй болдог цаашлаад идэвхи нь буурч үйл явц удааширдаг. Харин энэхүү өвдөлт намдаах менежментийг хөгжүүлсэнээр иргэд  нас өндөр болтлоо нийгмийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцож, хөдөлмөрийн бүтээмж сайжирч эхэлнэ.

Энэхүү менежментмийг хөгжүүлснээр хөдөлмөрийн бүтээмж сайтай хүмүүсийн тоог нэмэгдүүлэх, эдийн засгийн хувьд нийгмийн халамжид зарцуулах санхүүгийн хэмжээ багасах зэрэг олон эерэг талтай юм.

Тиймээс “Өвдөлт намдаах менежментийг хөгжүүлэх” тал дээр Монгол Улсын Эрүүл мэндийн салбарыг дэлхийн жишигт хүртэл анхаарч ажиллах хэрэгтэй бөгөөд цаашдаа эмнэлэг бүр өвтөлт намдаах мэргэшсэн эмчтэй болох зорилго тавин ажиллана” хэмээн мэдэгдсэн юм.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …