Брэд Питтийг юу гэж хочилдог байсан бэ

Брэд Питт 1963 оны арванхоёрдугаар сарын 18-нд Америкийн Нэгдсэн Улс, Оклахома, Шаунид төржээ. Тэрбээр  Америкийн жүжигчин, продюсер юм. 

 Брэд Питтийг ахлах сургуульд байхад нь найзууд нь түүнийг Питт бух Брэд гэж хочилдог байжээ. 

 Питт жүжигчиний замналаа CBS телевизийн оргил олон ангит кино болох Далласт олны хэсэгт 1987 онд тоглосоноор эхлүүлж байжээ. Түүний дараа Харви Кэйтель, Жина Дэвис, Сьюзен Сарандон нарын тоглосон Тельма, Луиза хоёр кинонд гол дүр, гэнэн томоогүй Тельма Дикинсон бүсгүйн толгой эргүүлэгч замын машинд дайгдагч ковбой залуугийн дүрийг бүтээжээ. Питтийн гол дүр бүтээсэн анхны бүтээл нь Жирийн хүмүүс киногоороо Оскарын шагналыг Шилдэг найруулагч номинациар хүртэж байсан. 

Питт жүжигчин Гвинет Пэлтроутой Долоо кинонд хамтран тоглож байх үедээ дотно харилцаатай болсон ба 1994-1997 оны хооронд үерхэж байв.

1998 онд Найзууд киноны Женнифер Энистонтой уулздаг болж улмаар 2000 оны долоодугаар сарын 29-нд Малибуд Холливүүдийн хамгийн сүр дуулиантай, эрхэмсэг хуримыг хийж гэр бүл болж байсан ч 2005 оны нэгдүгээр сард Питт, Анистон нар долоон жилийн хамтын амьдралаа эцэслэсэн юм.

 Гэр бүлээ цуцлуулсан Питтийн хувьд 2005 онд тулаант, инээдмийн Ноён хатагтай Смит кинонд хосын дүрийг жүжигчин Анжелина Жолитой хамтарч тоглосныхоо дараа удалгүй хуримаа хийсэн юм. 
Г.Нараа

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …