Байнга өмсдөг костюмыг өдөр бvр цэвэрлэж байх хэрэгтэй. Костюмыг тоосонд даруулахгvйн тулд долоо хоногт нэг удаа ширvvн сойзоор сайтар цэвэрлэх хэрэгтэй. Харин пиджакны захыг тvvхий төмс зvсч дотор талаас нь арчсаны дараа эхлээд нойтон дараа нь хуурай алчуураар арчина. Ийм аргаар арчлахад зах чинь vргэлж цэвэр байх болно. Өмдний өвдөгний хэв гажихаас зайлсхийхийн тулд энэ хэсгийг дотор талаас нь сайн норгоод гадна талаас нь нойтон алчуур өмд хоёрын хооронд хуурай алчуур тавьж толийтол индvvднэ. Хэрэв хар костюмыг индvvдэхэд гялгар vvсвэл өтгөн хар цайны хандаар арилгаж болно. Өмдний хажлагыг vрэлтээс хамгаалахын тулд тvvний дотор талд шаахайнд vрж байхаар хавтгай товч хад.