УИХ-ын гишүүдийн хэлсэн “афоризм”


Д.Тэрбишдагва: “Цагаан шаазан минь цавтай бол цайгуу уухаа болих уу даа!”
-“Ц.Нямдорж бид хоёр бол гал авалцтал үзэлцэж, гар бариад явдаг хоёр л доо”
-“Байгаль өшөөгөө буруутай хүмүүсээс биш хөөрхий малчдаас авч байна”

***
О. Баасанхүү: “Нямбаатараа! Ахын дүү пялдагадаж болноо. Чамд ах нар чинь дургүй юм билээ”.
-“Ч.Хүрэлбаатар аа! Зий гэж эцэг эхээр нь доромжлох хэрэггүй. Зандаахүүгийн Энхболд гэдэг юм”
-“Бумаа та нарын дэргэд жинхэнэ жүжигчин. Та нар бол хажууд нь хулхины жүжигчид”

-“Надад Эрдэнэтээс мессеж ирж байна Харанхуй шөнө сайд нараа хэлэлцэхийг зогсоое “

-“Ц.Нямдорж зурагддаггүй пянз шиг олон удаа хууль зүйн сайдаар томилогдлоо.”

***
Б.Бат-Эрдэнэ: “Манай намын 2 бүлэг хоолой дээрээ хутга тавиад байсан. Салшгүй нөхөрт мартахгүй үг юунд хэлэв дээ!!”

-“Намайг Ц.Даваасүрэн нэг их юм яриад хэрэггүй гэсэн. Би бор дэвтэр дээрээ бүх зүйлээ бичдэг”

***
Б.Пүрэвдорж: “Төр барих гэр барих 2 адилхан.Та нар 65 уньтай отрын гэр л барина даа чааваас”

***

Д.Лүндээжанцан: “Гадаадын жуулчид Гандангийн дэнжийн үнэр танарт их сонин юм үзээд буцаж байна.”

***

Д.Гантулга: “Монголын төр сошиалын мэдээлэл дагаж шийдвэр гаргадгаа боль”

***
Ж.Ганбаатар: “Би гадаадад их олон аялж байгаа.Д.Цогтбаатар чи залуугаасаа төрд ажилласан учраас амьдрал мэдэхгүй байна”

***
Л.Энх-Амгалан: “Ч.Хүрэлбаатар цөөн хүний нүдэнд орсон өргөс юм уу! Юундаа сандраав!!!”

***
Т.Аюурсайхан: “Ө.Энхтүвшин Ичиж амьдар! Зөнөж байгаа бол зөв зөнө. Та бол улс төрийн хорт хавдар,увайгүй улс төрч. ”

***
Д.Оюунхорол: “Д.Лүндээжанцан, Ө. Энхтүвшин, Ц.Нямдорж бол өв тээгчид. Ардын намын шартай залуус үгээ тат. АН-ынхан дуугүй бай! ”

***
Ц. Нямдорж: “Д.Лүндээжанцан бид хоёр Монголын хуулийн сүүлийн 36 жилийн амьд гэрч.СЗоригийн хэрэг шиг ийм юм үзсэнгүй ээ!!”

-“Би хувь заяаны шоглоомоор дан хүндэрсэн үед Хууль зүйн сайд болдог юм. 5 дахь удаагаа томилогдож байна.Алд бие минь алжааваас алжаатугай. Ахуй төр минь бүү алдартугай гэдгийг бодож сайд болсон.

-“Та нар хулгайлж авсан бүх юмаа буцааж өг.Өгөхгүй бол хуулийн хайч хөдөлнө шүү. Худалдаа хөгжлийн банк,Эрдэнэтийн 49 хувийнхан одоо боль! Хулгайлж авсан юмыг хувийг өмч гэдэггүй юм. Ертөнцийн жамаар миний ажиллах хоног цөөрч буйг ойлгож байна. Хүмүүс хуульд биш даргад үнэнч байгаад миний дургуй хүрдэг”
-“Сошиалаар дутуу ойлголттой цацсан зүйл нийтийн давалгаа болж буруу тийш нь эргүүлчих гээд байна.

***
Ж.Мөнхбат: “Ц.Нямдорж гуай би таны зарчмаас байнга суралцдаг. Ж.Эрдэнэбатын ЗГ-ийг огцруулсан хүмүүсээс нэг нь ч сайд болохгүй гэсэн таны зарчим хаачсан бэ!!”

-”Сонгууль болохоор гарч ирдэг хэргүүд хаачсан бэ! Холбоотой хүмүүс нь том албан тушаалд очихоор хэрэг нь алга болчихдог шударга ёс тогтоод байна. Төмөр зам,Хар тамхины хэрэг хаачив ”

***
Ч.Хүрэлбаатар: “Та нар миний Фейсбүүк рүү ороод уншчих”

***
Д.Оюун-Эрдэнэ: “2020 оны сонгуульд гуравдахь хүчин ялна. Эсвэл Хувьсгал гарна. Энэ бол ард түмний сүүлчийн найдвар”

***
Д. Эрдэнэбат: “Ц.Нямдорж та бол хувийн өмч, хувь хүний эсрэг ярьдаг. Энэ үйлдэл чинь эдийн засгийн алуур болдог. Та хүчирхийллийн Засгийн газар луу битгий оруулчихаарай.”

***
Ё.Баатарбилэг: ”Машин ачдаг хулгайчуудыг цэгцлээрэй ”

***
Ц.Даваасүрэн: “Харийнхантай нийлж улс орны эрх ашгийг хохироодог урвагчдыг л эхлээд зогсоое Экспортын мөнгийг гадныхан аваад явчихаж байна. Нэг хэсэг нь гадаадад нуучихаж байна. Энэнтэй тэмцэж чадвал Нямдоржийг хоёр гараа өргөн дэмжье”

***
Х.Болорчулуун: “Дорнодын газрын тосны компани ажилчдынхаа 75 хувийг Хятадаас авч байна. Ажиллах хүчний татвараас чөлөөлдөг Арын хаалганы түлхүүрийг хаях хэрэгтэй.”

Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …