Автомашины хулгайн хэргийг 24 цагийн дотор илрүүлжээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутгаас энэ сарын 17-18-ныг шилжих шөнө 03:00 цагийн орчимд тус сумын иргэн “У” нь Тоёото маркийн автомашинаа түр асаалттай орхиод эргэж ирэхэд машин нь алдагдсан байсан тухай дуудлага Цагдаагийн газарт иржээ.

Уг дуудлагын дагуу ажлын хэсэгт үүрэгт гүйцэтгэж байсан Эдийн засгийн мөрдөгч дэслэгч н.Базаррагчаа, Эрүүгийн мөрдөгч дэслэгч н.Пүрэвсүрэн нар цаг алдалгүй түргэн шуурхай ажилласны үр дүнд гэмт этгээдүүдийг 24 цагийн дотор илрүүлж авто машиныг эзэнд нь бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн байна.

Авто машинаа алдсан иргэн “У” нь мэргэжлийн ур чадвар гарган хэргийг түргэн шуурхай илрүүлсэн Цагдаагийн газрын алба хаагчдад талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсжээ.

Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ цоожилж аюулгүй байдлаа хангаж байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …