Халдлагад өртсөн Монгол Улсын иргэн 53 настай байжээ

АНУ-ын Мэрилэнд мужид 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу Лхагва гаригт  Америкийн иргэн  Ради Лабиб Принс хамт ажиллаж байсан  таван хүнийг буудаж, гурван   иргэн  нас барсан хэрэг гарсан.  Амиа алдсан  гурван хүний нэг нь Монгол Улсын иргэн  Баярсайхан Түдэв гэгч байсан талаар СNN мэдээлжээ.

 Халдлагыг үйлдсэн этгээд 37 настай Ради Лабиб Принс үйлдсэн нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллагынхан гэмт этгээдийг тухайн өдрийн орой машинтай явж байхад нь баривчилсан байна.

Ради Лабиб Принсийг цагдаагийн байгууллагынхан санаатайгаар хүний амийг хороосон гэж үзэж байгаа аж.  Өчигдөр манай улсын  Гадаад харилцааны яамнаас амиа алдсан  монгол иргэний, ар гэртэй нь холбоо тогтоосон. Нас барсан иргэний ар гэрийн хүсэлтийг хүндэтгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гадаад харилцааны яам Вашингтон дахь ЭСЯ-аараа дамжуулан талийгаачийн ар гэрт шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн юм.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …