Америкчууд жил бүр ойролцоогоор 2.5 тэрбум ам.долларыг ганцхан өдөрт зориулдаг. Энэ бол аравдугаар сарын 31 өдөр тохиодог “Halloween”-ийн баярын өдөр юм.
Сүнсний баярын багт наадамд хамгийн чухал нь хувцаслалт. “Halloween”-ий багт наадмын үдэшлэгт явж байгаа хэн бүхэн хамгийн өвөрмөц, сонирхолтой, аймшгийн дүртэй хувцас өмсөхөөр өрсөлддөг. Тэр дундаа гадны томоохон одууд, Холливудын жүжигчид, дуучдаас “Halloween”-ий баярын багт наадамд хэн нь хамгийн өвөрмөц хувцаслах бол хэмээн дэлхий нийтээрээ сонирхоцгоож байдаг билээ. Барууны оддоос Хайди Клум, Ким Кардашиан, Лэди Гага, зэрэг одод жилийн жилд өвөрмөц хувцаслалтаараа шуугиулдаг юм.
Ингээд Парис Хилтонын “Halloween”-ийн баярын хувцаслалтуудыг сонирхуулж байна.