Монголын Үнэт цаасны биржийн анхны арилжаа “Анд -Энерги”-ийн IPO-оор эхэлнэ

Монголын анхны хувийн Үнэт цаасны бирж 11 дүгээр сарын нэгнээс арилжаагаа эхлүүлэх гэж байна. Монголын үнэт цаасны бирж компани 2015 онд байгуулагдсанаасаа
Үнэт цаасны бирж хувьцааны эргэлтийн харьцааг таван жилийн хугацаанд 50 хувь болгохыг зорьж байна.
хойш арилжаа хийгээгүй байсан аж. IPO гаргах хүсэлтэй компаниуд олон байдаг ч олон улсын стандартад нийцсэн засаглалтай компаниуд цөөн байдаг. Энэ нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус бирж дээр арилжаа хийгдэж эхлээгүйн нэг шалтгаан болсон гэж компанийн зүгээс тайлбарлаж байна. Үнэт цаасны биржийнхний хувьд нийт хувьцааны эргэлтийн харьцааг таван жилийн хугацаанд 50 хувь болгохыг зорьж байгаа ажээ. Харин Монголын Хөрөнгийн биржид арилжигдсан хувьцааны эргэлтийн харьцаа 2016 оны жилийн эцсийн байдлаар 3.3 хувьтай байгаа юм. Монголын үнэт цаасны биржийн анхны арилжаа “Анд-Энерги” ХК-ийн анхдагч зах зээлд гаргаж байгаа хувьцааны арилжаагаар эхэлнэ.

Б.Дөлгөөнзул

Холбоо барих: dulguunzul.b@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

 

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …