Матрын орд:Таны уран илтгэх чадвар өндөр байна

ХОНЬ (3/21-4/19)

Энэ өдөр ямар ч ажил эхэлсэн тохиромжтой. Та замдаа тохиолдох саад тотгорыг хялбархан давна. Нэн ялангуяа бүтээл туурвилтайгаа холбоотой, ямар ч бичиг баримтад гарын үсэг зурах, сонирхол нэгтэй хүмүүсийг цуглуулах, сонирхолын дагуу клуб байгуулахад тохиромжтой. Тээврийн хэрэгсэл худалдаж авах болвол ээлтэй байна.

ҮХЭР (4/20-5/20)

Таны гэрт олон зочин зочилно. Танд тийм ч таатай биш байна. Та өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Хамт ажиллагсдадаа бүү гомдол мэдүүл. Үүнийг тань хэн ч тоохгүй нь. Таны удирдлагууд санаачилгатай ажилтнуудыг үнэлж, үйлдвэрлэлийн асуудлыг шийдэх тааламжит мөчийг ашиглаж чадна.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Зөрчил, харилцан үл ойлголцолтой өдөр. Салсан хосуудад ирээдүйн хүүхдийн шийдэгдээгүй асуудал ээлжит хэрүүл маргааны шалтгаан болно. Санаачлага ба хариуцлагыг өөртөө ав. Та хоёр эхний ээлжинд хүүхэдтэй холбоотой асуудлыг бодож үзэх ёстой.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Мэргэн ухаан өгөөмөр сэтгэлийн өдөр. Ямар ч мэдлэгийг хөнгөн хялбар эзэмшинэ. Аялал жуулчлалд явах, шинэ танилуудтай болох, харилцаа холбоо тогтоох, мөнгө солиулахад тохиромжтой. Бусадтай харьцах харьцааны асуудлуудаа зөвхөн өөртөө ашиг харалгүйгээр саналууд хүлээн авна.

АРСЛАН (7/23-8/22)   

Танин мэдэхтэй холбоотой асуудлаар интернетээр харьцах явцдаа та эсрэг хүйснийхээ хүний анхаарлыг татна. Ийм харьцаанд та нэг их ач холбогдол өгдөггүй бол тантай харьцаагаа үргэлжлүүлэхийг хүссэн хүн бүр ч өвөрмөц арга бодож олно. Та бүү балмагд хууртахаас болгоомжил.

ОХИН (8/23-9/22)

Зорилгоо тодорхойлсноор та өөрийгөө бие даасан, шургуу, цуцашгүй хөдөлмөрч гэдгээ харуулана. Гэвч сарын хоёрдугаар хагаст ажилд гэнэтийн саад тотгор тохиолдоно. Түншүүдтэй харьцах харьцаанд хүндрэл гарах магадлалтай. Тамирчид ба дасгалжуулагчдад ялангуяа хурд ба эрсдэл ихтэй спортод маш үр дүнтэй өдөр.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Үйл ажиллагааны олон салбарт та амжилт олох магадлалтай өдөр болно. Одоо өөрийгөө нээн харуулахад тохиромжтой цаг үе. Сурган хүмүүжүүлэх, шинжлэх ухаан судалгааны, шашны үйл ажиллагаанд нэр хүнд амжилт олоход хялбар байна. Энэ таатай хандалгыг хамгийн гол нь амьдралаа хүссэн урсгалдаа оруулахад ашиглахыг зөвлөж байна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ажлаа өөрийн арга барилаар бусдад тулгах өдөр. Таны өөрийн стиллийг битгий алдаарай. Энэ нь таны хувьд маш чухал шүү. Заль мэх нь сайн юманд хүрэхгүй гэдгийг та мэдэх хэрэгтэй. Харин зарчимч байдал өнөөдөр чухал байна.

НУМ (11/22-12/21)

Энэ өдөр бүх зүйл бүтэмжтэй болно. Ямар ч хоол хүнсийг шингээж, ямарч мэдлэгийг эзэмшиж чадна. Олон хүмүүст заяадаггүй ийм их уран бүтээлч идэвхтэй байна. Хялбар мөнгө түргэн амжилт, үр дүнд хүрэхээс зайлсхийхийг од эрхэс зөвлөж байна

МАТАР (12/22-1/19)

Биеийн байдал маш сайн байна. Эмчид хандах шаардлагагүй. Таны уран илтгэх чадвар өндөр байна. Маргаан хэлэлцүүлэгт гялалзсан амжилт байгуулна. Та үйл явдлын гол цөмийг олж чадах тул өрсөлдөгч нараа ялна. Оюун ухааны бүхий л ажил төрөл амжилттай хэрэгтэй газар хэрэгтэй цаг үед нь гаргасан таны шийдэмгий зан чанар хүмүүст таалагдаж эерэг сэтгэгдэл төрүүлнэ.

ХУМХ (1/20-2/18)

Өөрийн хүслээ дагаж эрх чөлөөг мэдэрч таалагдсан нэгэнтэйгээ зугаацна. Эрх чөлөөтэй байхаар шийдсэн бол ганцаараа бүү үлд. Ирэх сарын эхээр хайрын холбоо тогтоох гэж яарах хэрэгтэй. Таны орлогыг сонирхсон нарийн харамч муу хүмүүс тохиолдоно.

ЗАГАС (2/19-3/20)

Санамсаргүй явдлаар дүүрэн өдөр. Таны хариуцлагатай байдал, идэвх санаачлага тань материаллаг байдлаа бэхжүүлэхэд тааламжтай нөхцөл байдал бүрдүүлнэ. Хамгийн гол нь боломжийг бүү алд.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …