ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр олон хүмүүс гэр бүлдээ хайр энхрийллээр дүүрэн байж, гэрийнхнийхээ сэтгэлийг ойлгох болно. Ингэвэл тэд ч тантай ойлголцохыг хичээх болно. Гэр орондоо хайртай хүмүүстэйгээ хамт цагаа өнгөрөөхийг хичээгтүн. Өөрт тань чухам юу хэрэгтэй байгааг та гэр орныхноо тайван байдалд илүү сайн ойлгоно.
ҮХЭР (4/20-5/20)
Таны хайр сэтгэлд их саад учирна. Гэхдээ та энэ саадуудыг давж чадна. Таны амжилт хол байсан ч та шантарч болохгүй. Та төрөлхийн их сэжигч хүн байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Холоос явсан ганц бие хүмүүс хувь заяаныхаа ханийг олж авна. Гэр бүлтэй болох, хайрын харилцаа тогтоно. Зөрүүд, хувиа хичээсэн зангаа давж чадвал ажил, хайр дурлалын аль алинд нь амжилт олно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Таны сурган хүмүүжүүлэх гайхамшигтай авъяас илэрнэ. Хүүхдүүддээ сурах, тоглох сайхан орчныг бүрдүүлж өгнө. Хүүхдүүдэд өөрсдөө асуудлаа шийдэх боломжийг нь олго. Энэ өдөр хоолны өндөр дэглэм барих ёстой. Болж буй үйл явдалд санаа зовох хэрэггүй. Бүх зүйл танаас шалтгаалж байгаа юм биш.
АРСЛАН (7/23-8/22)
Олонхи гэр бүлд таагүй асуудлууд үүсч хэрүүл маргаан гарч болзошгүй. Хэрвээ таны хань ууртай байвал түүнийг аргадаж тайвшруул. Хүүхдүүд томчуудад урьдчилан бодсоноо хэлнэ. Хүүхдүүдээс суралцах зүйл бий. Та назгай байж болно. Иймээс хэрвээ өөрийн амьдралдаа чухал өөрчлөлт оруулж, хэлэлцээр хийхийг хүсч байгаа бол мэргэн зөвлөгчөөс тусламж гуй.
ОХИН (8/23-9/22)
Ойр дотны хүний харьцаа мэхлэлт, амласнаа биелүүлэхгүй байх, заль мэхээс болж хөндийрч болзошгүй байна. Ойр дотны хүнтэйгээ сөргөлдөж болзошгүй байна. Уушигны өвчинд овьёос буцалгаж уух, цэвэр агаараар амьсгалах нь тустай.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Бусдад хувийн авьяас чадвараа харуулахын тулд бүх хүч, туршлагаа төвлөрүүлнэ. Үүнийгээ ч амжилттай биелүүлнэ. Өөрийгөө сайн талаас нь харуулахыг хичээ. Энэ тохиолдолд та адал явдал, олон зүйлсээс баяр баясгаланг мэдрэх болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Таны хайртай хүнд мөрөөдлийнхөө оронд очих урилга ирнэ. Энэ аялалд хамтдаа явж ч магадгүй. Хэрэв та хүйтэн хөндий багаа тайлж хаявал олон шинэ шүтэн бишрэгчтэй болно. Та жинхэнэ гэр бүлийн аз жаргалыг мэдэрнэ.
НУМ (11/22-12/21)
Ертөнц дандаа сайн сайхнаар дүүрэн бус. Таагүй муу хүмүүс таны сайн сайханд аюул учруулах магадлалтай. Анхаарал болгоомжтой байж онцын шалтгаангүй бол хэн нэгэн хуучны найзтайгаа бүү муудалц. Томоохон ажил хэрэг эхлэхийн өмнө бүх зүйлийг нягтлан судал.
МАТАР (12/22-1/19)
Өдөр бүрийн залхаасан хоолноос татгалз. Фитнесээр хичээллэ. Хөдөлгөөн бол амьдрал. Ихэнх хүмүүс амьдралын хүчээр дүүрэн байх бөгөөд хамгийн нарийн түвэгтэй асуудлаа ч шийдвэрлэж чадна. Зүрх судасны ажиллагаа суларсан байна. Хөдөлмөрч, журамтай ажилтнуудад өөрийгөө таниулах боломж гарна.
ХУМХ (1/20-2/18)
Хагацал, эвлэрлийн өдөр. Хуучин гомдлоо мартаж, амьдралын шинэ илүү сайн үе шатаа эхлэхэд таатай. Гэрийн байнгын ажлуудаа хийж, уур амьсгалыг нийтэч байлга. Чин сэтгэлээсээ ярилц. Дотны хүмүүсээ юу хүсч байгааг мэд.
ЗАГАС (2/19-3/20)
Таны бүтээлч сэтгэлгээ, их эрч хүч тань ажил хэргийнхээ хүрээг солих, удаан хугацааны төсөв дээр ажиллах боломж олгоно. Хууртагдаж магадгүй. Хийсвэр үзэл бодлоо хянаж нөхөдтэйгөө зөвлө. Хуурамч явдлын үр хөнөөлийг бодож зайлсхий. Оройгоор гэр бүлийнхээ хүрээнд байж, бодол санаагаа төвлөрүүл.