Өнгөрөгч сард Бээжинд болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван Ей Афганистан болон Пакистаны хооронд өрнөөд байгаа зөрчилдөөнийг намжааж, энх тайвныг бэхжүүлэх тал дээр туслах болохоо илэрхийлжээ.
Пакистаны Гадаад хэргийн сайд Каважа Мухаммад Асиф Исламабад болон Кабулын ноцтой зөрчилдөөнд зарим арга хэмжээ авч өгнө гэсэн Хятадын талын санаачлагад баярлаж байгаагаа илэрхийлжээ. Каважа Бээжинд айлчлахынхаа өмнө Афганистаны Гадаад хэргийн сайд Салахуддин Раббанитай уулзсан гэдгээ хэлсэн. Тэд арга хэмжээг цэрэг армийн бус улс төрийн хүрээнд авах хэрэгтэй гэдэг дээр санал нэгдсэн. Хоёр орны дунд эрх мэдлийн маргаан, хууль бус наймаа зэрэг зарим зөрчил үүсээд 16 жил болоод байгаа юм.