Японы үлгэрийн орныг амилуулж, уран сэтгэмжээр баяжуулан, хүний сэтгэл, хайр дурлалыг бадраадаг анимейшн бүтээлүүд нас, хүйс харгалзахгүйгээр дэлхийн хүмүүсийн дотоод чавхдасыг хөндөж, урам зоригийг нь бадраасаар ирсэн билээ. Харин энэ онд “Mary and the Witch’s Flower” адал явдалт хүүхэлдэйн кино гарч олон орны үзэгчдэд хүрсэн. Мэри Стэвартын “The Little Broomstick” зохиолоос сэдэвлэсэн уг бүтээл энэ оны долдугаар сард нээлтээ хийсэн байна. Мэри нэртэй охин нэг учир битүүлэг цэцэг олдог. Цэцэг түүнд нэг шөнийн хугацаанд шулам болж хувирах хүчийг өгдөг байна. Хүүхэлдэйн киног анимейшн бүтээл туурвидаг Хиромаса Ёонэбаяаши найруулжээ. Тэрээр алдарт Хаяао Мияазакигийн “Studio Ghibli” компанийн залуу уран бүтээлч.