Хэдхэн хоногийн өмнө Абу Даби хотод болсон Жүдо бөхийн Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн -57кг жинд Риогийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа алтан медаль хүртсэн.
Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Дабигийн тэнгэр эх орныхоо далбааг мандуулж алтан медалийн эзэн, Монголын жүдо бөхөөс төрсөн анхны эмэгтэй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн талаарх сонирхолтой баримтыг хүргэж байна.
Абу Даби хотод болсон Жүдо бөхийн Их дуулга тэмцээнд Риогийн олимпиад алтан медалийн төлөөх барилдаанд учраа таарч ялагдсан Бразилын жүдоч, олимпийн аварга Рафаэла Силваг вазари үнэлгээгээр ялж алтан медаль хүртсэн
-Доржсүрэнгийн Сумъяа Увс аймгийн Баруунтуруун суманд 1991 оны гуравдугаар сарын 11-нд төрсөн
16 наснаасаа эхлэн жүдогоор хичээллэсэн
Олимпоос медаль авсан Монгол анхны эмэгтэй жүдоч
Олимп, ДАШТ-ий хос медальт Монголын анхны эмэгтэй жүдоч
Говь компани, Өлзий сүүний реклам болон Дуучин С.Тэнгэрийн Би Монгол Хүн дууны клипинд тоглосон
2016 оны шилдэг эмэгтэй тамирчинаар тодорсон
“Хилчин” спорт хорооны тамирчин
Жүдо бөхийн спортоос төрсөн хосуудын нэг бол Х.Цогтгэрэл, Д.Сумъяа нар